Хануй эрчим хүч ХХК-ний хэрэгжүүлсэн төсөл, ажлын туршлага.

Хишиг-Арвин Индустриал ХХК уул уурхайн компанийн оффисын барилгын дээвэрт суурилуулсан сүлжээнд холболттой нарны систем. Нимгэн хальсан нарны модуль 50Вт 54ш, 3кВт-ын Sunnyboy брэндийн сүлжээнд холбогддог инвертер, хавтгай дээвэрт зориулсан нарны дэлгэцийн суурь.

Уул уурхайн хүнд машин механизмын засварын төвийн сэндвичэн дээвэрт зориулсан 10 кВт-ын сүлжээнд холбогддог нарны систем. Нимгэн хальсан нарны дэлгэц 50Вт 140ш, 10кВт-ын Sanyo Denki брэндийн сүлжээнд холбогддог инвертер, сэндвичэн дээвэрт зориулсан нарны модулийн суурь, тогтоогч.

Хэрэмтэй мал эмнэлэг ХХК-ний барилгын хэрэгцээнд зориулсан сүлжээнд холбогдсон нарны цахилгаан үүсгүүр, 325 Вт-ын солонгос нарны хавтан 10ш, Sungrow брэндийн сүлжээнд холбогдсон нарны инвертер, газарт суурилуулах /монголд үйлдвэрлэв/зориулалтын суурь, iSolarcloud хяналтын апп.

Мобикомын сүлжээний станцад зориулсан 10кВт-ын бие даасан нарны систем. Нарны хавтан Longi брэндийн 650Вт 18ш, Huawei брэндийн модулар off-grid инвертер, Shoto брэндийн 2В-ын 500Ац батерей 16ш, газарт суурилуулах зориулалттайнарны дэлгэцийн суурь.

Шарга морьтын айл өрхийн цахилгааны хэрэгцээнд зориулсан 20кВт-ын хосолмол нарны цахилгаан үүсгүүрийн систем. 650Вт-ын Longi брэндийн нарны дэлгэц 30ш, Growatt брэндийн 17кВт-ын хосолмол ажиллагаатай инвертер, 30кВт*ц-ын цэнэг хуримтлуу, Shinephone хяналтын апп.







Аллерги мед эмнэлэгийн нөөц тэжээлийн зориулалтаар ашиглах хосолмол ажиллагаатай нарны цахилгаан үүсгүүрийн систем. Нарны модулийн чадал 650Вт, 16ш, Longi брэнд. Sungrow брэндийн хосолмол ажиллагаатай инвертер 24кВт/12кВт. Sungrow брэндийн 16кВт*ц-ийн цэнэг хуримтлуур 2ш, iSolarcloud хяналтын аппликейшн.