Шийдэл


Дундаж хэрэглээтэй зуслангийн байшин нь Хөргөгч, ТВ, Компьютер, Гэрэлтүүлэг, Автомат хаалга, Wifi зэрэг цахилгаан хэрэглэгчүүдтэй байна. Өдрийн нийт хэрэглээ ≈ 5кВт*ц. Өвөл наргүй 2 өдөр ажиллах нөөцтэй гэж үзвэл батерейн хэмжээ 5 кВт.ц × 2 өдөр = 10 кВт.ц. LiFePO₄-ийн 90% хүртэл ашиглаж болно:LiFePO₄-ийн 90% хүртэл ашиглаж болно 10 ÷ 0.9 = 11.1 кВт.ц. Иймээс 48V 230Ah орчим эсвэл илүү түгээмэл 48V 280Ah LiFePO₄ батерей. Багтаамж нь 48 × 280 = 13.44 кВт.ц болно.

Нарны хавтангийн хэмжээ Улаанбаатарын өвөлд үр ашигтай нарны цагийг дунджаар 3 цаг гэж тооцвол 5 кВт.ц ÷ 3 цаг = 1.67 кВт Системийн алдагдал (~20%) нэмбэл 1.67 × 1.2 = 2.0 кВт. Гэхдээ өвлийн цас, утаа, үүлшилтийг тооцож 2.5-3.0 кВт нарны панель зөвлөдөг.

Инвертер 5 кВт.ц хэрэглээтэй айлд 5 кВт Hybrid Inverter эсвэл 6 кВт Hybrid Inverter хамгийн оновчтой.

Хэрэв та Улаанбаатар эсвэл төвийн бүсэд жилийн турш ашиглах гэж байгаа бол 3.3 кВт нарны панель, 48V 280Ah LiFePO₄, 5 кВт Hybrid inverter гэсэн багц нь гэрэлтүүлэг, ТВ, WiFi, хөргөгч, компьютер зэрэг суурь хэрэглээг өвөл даах хамгийн түгээмэл бөгөөд найдвартай шийдэл байдаг

Хэрэв танай айлд цахилгаан халаагуур, бойлер, усны насос, индүү, угаалгын машин зэрэг өндөр чадлын төхөөрөмжүүд байвал тусад нь ачааллын тооцоо гаргаж өгч болно. Өвлийн нөхцөлд хамгийн том асуудал нь халаагуур, бойлер зэрэг дулааны ачаалал байдаг. Нарны системээр гэрэлтүүлэг, ТВ, хөргөгч ажиллуулах амархан ч цахилгаан халаалт оруулахад системийн хэмжээ маш хурдан томордог. Хөргөгч, LED гэрэл, ТВ, Компьютер, WiFi, Усны насос, Угаалгын машин, Индүү, Бойлер /2000Вт/ 3 цаг, Цахилгаан халаагуур /2000Вт/ 8 цаг ажиллана гэж тооцвол нийт хэрэглээ 28.76кВтц/хоног.

Батерей: 2 хоногийн нөөцтэй гэж үзвэл 28.76 × 2 = 57.52 кВт.ц. LiFePO₄ батерейн ашиглах боломжтой хүчин чадал 90% гэж үзвэл 57.52 ÷ 0.9 = 63.9 кВт.ц. Шаардлагатай батарей 48V систем 63.9 × 1000 ÷ 48 = 1331Ah. Иймээс 48V 1400Ah орчим LiFePO₄ энэ нь ойролцоогоор 48V 280Ah батарей × 5 ширхэг эсвэл 14 кВт.ц батарей × 5 багц болно.

Шаардлагатай нарны панель: Өдрийн хэрэглээ 29 кВт.ц. Улаанбаатарын өвөлд дундаж 3 цаг үр ашигтай нар тусна гэж үзвэл 29 ÷ 3 = 9.7 кВт. 20-30% алдагдал тооцоход 9.7 × 1.3 = 12.6 кВт. Иймээс 12-15 кВт нарны панелийн массив шаардлагатай. Жишээлбэл: 550W хавтан × 24 ширхэг = 13.2 кВт

Инвертер: Ачааллууд давхцах үед: Насос 0.75 кВт, Бойлер 2 кВт, Халаагуур 2 кВт, Индүү 1.5 кВт, Угаалгын машин 1 кВт нэгэн зэрэг ажиллавал 7-8кВт. Тиймээс 10кВт Hybrid инвертер хамгийн багадаа хэрэгтэй.

Монголын өвөлд хамгийн зөв шийдэл

Цахилгаан халаагуурыг нарны системээс ажиллуулах нь хамгийн өндөр өртөгтэй хувилбар. Илүү оновчтой нь:

Нарны системээр: гэрэл, ТВ, хөргөгч, компьютер, насос

Халаалтаа: нүүрс, пеллет, дулааны насос (Heat Pump), төвлөрсөн халаалт хослуулах явдал юм.